19 дугаар зүйл. Өмгөөллийн хуулийн этгээд
19.1.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд /цаашид "өмгөөллийн хуулийн этгээд" гэх/ нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэртэй байна.
19.2.Өмгөөллийн хуулийн этгээдийн оноосон нэрийн урд "Өмгөөллийн" гэсэн үгийг хэрэглэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
19.4.Өмгөөллийн хуулийн этгээд өмгөөллийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
19.5.Өмгөөллийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гишүүн, удирдах, төлөөлөх эрх бүхий этгээд, хувьцаа эзэмшигч нь өмгөөлөгч байна.
19.6.Өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээд нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
19.7.Өмгөөллийн хуулийн этгээдийн энэ хуульд заагаагүй бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.