20 дугаар зүйл. Өмгөөлөгчийн хүсэлт
20.1.Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт, баримт сэлтийг тухайн асуудлыг хариуцсан төрийн, төрийн бус байгууллагаас гаргуулан авах зорилгоор өмгөөлөгчийн хүсэлт гаргах эрхтэй.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
20.3.Өмгөөлөгчийн хүсэлтэд заасан баримт сэлт, мэдээлэл нь хууль тогтоомжийн дагуу төрийн болон албаны нууц, эсхүл байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаар бол нууц задруулахгүй байх баталгааг гаргаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу танилцаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.4.Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгчийн хүсэлтийг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байгууллага, албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20.5.Энэ хуулийн 20.1-д заасан лавлагаа, мэдээлэл, баримт сэлтийг холбогдох байгууллага гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлж болно.