30 дугаар зүйл. Гадаад улсын өмгөөлөгч Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх
30.1.Хуульчийн шалгалтад тэнцэж, энэ хуульд заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүн төрийн болон албаны нууцтай холбоотойгоос бусад асуудлаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж болно.
30.2.Гадаадын аль нэг улсад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан гадаад улсын болон Монгол Улсын харьяат өмгөөлөгч зөвхөн эрх олгосон улсын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйд хамаарах асуудлаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ.
30.3.Энэ хуулийн 30.2-т заасан өмгөөлөгч хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу Өмгөөлөгчдийн Холбоонд бүртгүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох бөгөөд хуульд тусгайлан зохицуулснаас бусад тохиолдолд энэ хуульд заасан ерөнхий нөхцөл, шаардлагын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ.
30.4.Өмгөөлөгч гадаад улсын иргэний харьяалалтай болсон нь энэ хуулийн 30.1-д зааснаас бусад байдлаар түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ