34 дугаар зүйл. Маргаан үүсгэх

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Маргаан үүсгэх

34.1.Энэ хуулийн 32.1-д заасан маргааныг Мэргэжлийн хариуцлагын хороо өөрийн санаачилгаар, эсхүл Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн хүсэлт, эсхүл шүүгч, прокурор, хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийн дагуу үүсгэж, хянан шийдвэрлэнэ.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан хүсэлт, гомдол, мэдээллийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлэх бөгөөд дараах мэдээллийг тусгасан байна: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

34.2.1.хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн хүн, хуулийн этгээд, албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн нэр, холбоо барих мэдээлэл;

34.2.2.хүсэлт, гомдол, мэдээлэлд холбогдох өмгөөлөгчийн нэр, холбоо барих мэдээлэл, харьяалах өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаяг;

34.2.3.хууль, Ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн талаарх мэдээлэл;

34.2.4.хууль, Ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзсэн үндэслэл, түүнийг нотлох баримт сэлт, мэдээлэл.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.