37 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрт гомдол гаргах

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрт гомдол гаргах

37.1.Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд өмгөөлөгч, эсхүл хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

37.2.Энэ хуулийн 37.1-д заасан гомдлын дагуу шүүх захиргааны хэрэг үүсгэсэн бол хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлнэ.

ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЧИГ ҮҮРЭГ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.