7 дугаар зүйл. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох

7.1.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт /цаашид "өмгөөлөгчийн шалгалт" гэх/-д тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ.

7.2.Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульч шалгалтын нэгдсэн дүнг мэдээлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах тухай хүсэлтийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /цаашид "Өмгөөлөгчдийн Холбоо" гэх/-нд гаргана. Энэ хэсэгт заасан хүсэлт гаргах хугацаа өнгөрсөн бол шалгалтад тэнцсэн дүн хүчингүй болно.

7.3.Өмгөөлөгчдийн Холбоо энэ хуулийн 7.2-т заасан хүсэлтийг ажлын 10 өдрийн дотор хянаж, энэ хуулийн 8.6-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох саналыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч /цаашид "Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч" гэх/-д хүргүүлнэ.

7.4.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч энэ хуулийн 7.3-т заасан саналыг үндэслэн хуульчийг өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно.

7.5.Энэ хуулийн 7.2-т заасан хүсэлтийг хянах явцад энэ хуулийн 8.6-д заасан нөхцөл байдал илэрснээс бусад тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоос татгалзахыг хориглоно.

7.6.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хугацаагүй олгоно.

7.7.Хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоос татгалзсан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.