28 дугаар зүйл. Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх

28.1.Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана.

28.2.Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

28.3.Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ:

28.3.1.Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;

/Энэ хэсгийн "Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …" гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./

28.3.2.сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн;

28.3.3.сонгуульд оролцох хүсэлтэд хавсарган ирүүлэх баримт бичиг бүрэн гүйцэд;

28.3.4.сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангасан тухай төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарсан;

28.3.5.эвсэл байгуулах тухай энэ хуульд заасан журам, шаардлагыг хангасан;

28.3.6.эвсэлд нэгдэн орсон намуудын олонх нь бүртгэсэн тухай шийдвэр гарахаас өмнө энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлээгүй.

28.3.7.сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх энэ хуульд заасан журмыг зөрчөөгүй. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

28.4.Энэ хуулийн 28.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана.

28.5.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах эрхтэй.

28.6.Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргасан бол батламж олгоно.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.