40 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах
40.1.Сонгуулийн тойрогт нэр дэвшигч нь нь сонгуулийн сурталчилгааны зорилгоор нэг хэсэгт хоёроос илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглаж болно. Тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40.2.Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлэн, таних тэмдгийг авч, ил харагдахуйц байрлуулна.
40.3.Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан таних тэмдэггүй авто машин, автобус, мопед, мотоцикль болон бусад тээврийн хэрэгслийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
40.4.Сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт самбар, дэлгэц, уриа, намын далбаа, чанга яригч байрлуулж болно.