50 дугаар зүйл. Сонгуулийн зардлын дээд хэмжээ
50.1.Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
50.2.Сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлал нь сонгуулийн зардлыг бууруулахад чиглэх бөгөөд сонгуулийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо, энэ хуульд заасан бусад шаардлагад үндэслэнэ. Аргачлалыг төрийн аудитын дээд байгууллагын саналаар Сонгуулийн ерөнхий хороо батална. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
50.3.Энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээг дараагийн ээлжит сонгууль хүртэл мөрдөх бөгөөд хэрэв өөрчлөлт оруулах шаардлагатай бол нөхөн, ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн тогтоож, нийтэд мэдээлнэ.