6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
/Энэ хэсгийн "Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
6.2.Сонгуульд намууд эвсэл байгуулан оролцож, нэр дэвшүүлж болно.
6.3.Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.
6.4.Энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй.