13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах
13.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг Зохицуулах хороонд гаргана. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
13.2.1.тусгай зөвшөөрлийн хуулбар; /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
13.2.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
13.2.3.тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлж ажилласан тухай тайлан.
13.3.Зохицуулах хороо энэ хуулийн 13.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг сунгах эсэх тухай шийдвэр гаргана.
13.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор энэ тухай олон нийтэд мэдээлж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд холбогдох тэмдэглэлийг хийнэ.
13.5.Зохицуулах хороо Харилцаа холбооны тухай хуулийн 14.11-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./