14 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.1.Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 14.12-т зааснаас гадна дараах үндэслэлээр 90 хүртэл хоногийн хугацаагаар түдгэлзүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.1.1.Зохицуулах хорооны хяналт, мониторингийн тайлан, шалгалтаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.1.2.тусгай зөвшөөрөлд заасан үйлчилгээ эрхлэх хүрээ, байршилд үйл ажиллагаа явуулаагүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.1.3.оюуны өмчийн эрхийг удаа дараа зөрчсөн нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.2.Зохицуулах хороо энэ хуулийн 14.1.3-т заасан үндэслэл, нөхцөл, шаардлага арилгасан гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг сэргээнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./