15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 18-д зааснаас гадна өөрийн компанийн нэгдлээс бусдад шилжүүлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн компанийн нэгдэлд тусгай зөвшөөрлийг шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлийг хамтад нь шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./