22 дугаар зүйл. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага
22.1.Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь хараат бусаар ажиллаж, сүлжээндээ холбогдох боломжийг радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид тэгш олгох бөгөөд үнэ тариф ил тод байна.
22.2.Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь сүлжээний ашиглалт, үйлчилгээний байнгын, тасралтгүй, найдвартай ажиллагааг бүрэн хангасан байна.
22.3.Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтыг төр хариуцах бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг энэ хуулийн 29.1.5-д заасныг баримтлан үнэ төлбөргүй дамжуулна.