21 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага
21.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөлд заасан төрөл, үйлчилгээ эрхлэх хүрээ, байршилд үйл ажиллагаа явуулна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.2.Нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай, үндэсний стандарт, норматив, баримт бичгийн шаардлагыг хангасан байна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.3.Зохицуулах хорооноос баталсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагыг мөрдөнө.