29 дугаар зүйл. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.1.Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.1.1.өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого, бодлогын чиглэлийг боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;

29.1.2.олон улсын өргөн нэвтрүүлгийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх;

29.1.3.өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулах гамшгийн болон онцгой байдлын талаар урьдчилан сэргийлэх үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах журам боловсруулж, батлах;

29.1.4.өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журмыг эрх бүхий байгууллагуудтай хамтран боловсруулах;

29.1.5.төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг батлах, сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

29.1.6.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.