6 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

6.1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ дараах төрөлтэй байна:

6.1.1.радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ;

6.1.2.олон суваг дамжуулах үйлчилгээ;

6.1.3.олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ;

6.1.4.арилжааны радио, телевизийн үйлчилгээ;

6.1.5.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ;

6.1.6.төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ.

6.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх хүрээг Монгол Улсын нийт нутаг дэвсгэр болон тодорхой бүс нутгаар тогтооно.

6.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх хүрээг тодорхой бүс нутгаар хязгаарлах тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрийг тусгай зөвшөөрөлд нь тусгайлан заана.

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.