16 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэн эрх

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэн эрх

16.1.Аймаг, нийслэлийн Хурал санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.2.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

16.2.2.аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох;

16.2.3.саналын хуудаст бичигдэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулган нягталж, баталгаажуулан үнэн зөвийг хариуцах;

16.2.4.аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх;

16.2.5.аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх;

16.2.6.аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалт, ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд заасны дагуу зохион байгуулах;

16.2.7.сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгдсэн удирдлагаар хангах;

16.2.8.сум, дүүргийн сонгуулийн хорооны ээлжит, ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль, нэмэлт санал хураалтын үеийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

16.2.9.сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

16.2.10.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах сонгуулийн хороонд хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;

16.2.11.саналын хуудас болон сонгуульд ашиглах техник хэрэгслийг хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

16.2.12.аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх, хариуг бичгээр өгөх, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох;

16.2.13.санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу хүргүүлэх;

16.2.14.энэ хуулийн 9.7, 9.10-т заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах, дахин сонгуулийг товлон зарлах;

16.2.15.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх;

16.2.16.бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.