49 дугаар зүйл. Сонгуулийн зардлын дээд хэмжээ

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Сонгуулийн зардлын дээд хэмжээ

49.1.Энэ хуульд нийцүүлэн төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх сонгуулийн тойрогт нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.2.Нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо, энэ хуульд заасан бусад шаардлагыг харгалзана.

49.3.Энэ хуулийн 49.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээг дараагийн орон нутгийн Хурлын ээлжит сонгууль хүртэл мөрдөнө. Хэрэв өөрчлөлт оруулах шаардлагатай бол ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн тогтоож, нийтэд мэдээлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.