23 дугаар зүйл. Гомдол, мэдээлэл гаргах болон хянан шийдвэрлэх хугацаа

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Гомдол, мэдээлэл гаргах болон хянан шийдвэрлэх хугацаа

23.1.Гомдол, мэдээлэл гаргагч Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн даруй гомдол, мэдээллээ гаргана. Комисс гомдол, мэдээлэл гаргагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш хоёр жил хүртэлх хугацаанд гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авна.

23.2.Комисс гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх ба нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай бол Комиссын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.

23.3.Комиссын бүрэн эрхэд хамаарахгүй гомдол, мэдээллийг ажлын гурван өдөрт багтаан холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ — 23 дугаар зүйл. Гомдол, мэдээлэл гаргах болон хянан шийдвэрлэх хугацаа | Лавбосс