ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Монгол Улсын хууль · 5 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлМонгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлсүгэй.
- 2 дугаар зүйлДараах орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөлөхгүй:
- 3 дугаар зүйлАлбан татвар төлөгч энэ хуульд заасан татварын чөлөөлөлтөд хамрагдахгүй байх эрхтэй.
- 4 дугаар зүйлЭнэ хуулийг хэрэгжүүлэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
- 5 дугаар зүйлЭнэ хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.