2 дугаар зүйл. Дараах орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөлөхгүй:

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Дараах орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөлөхгүй:

2.1.төрийн албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;

2.2.төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;

2.3.гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, тус ажлыг хийж гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний зөвхөн уг ажилтай холбоотой олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.