22 дугаар зүйл. Энэ хуулийн 1 болон 2 дугаар зүйлд заасан даатгуулагчийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх шимтгэлийг дараах байдлаар ногдуулна:
/Энэ зүйлийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
22.1.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 8.5 хувиар;
22.2.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8.5 хувиар;
22.3.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно;
22.4.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно.