21 дугаар зүйл. Энэ хуулийн 1 болон 2 дугаар зүйлд заасан даатгуулагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх шимтгэлийг дараах байдлаар ногдуулна:
/Энэ зүйлийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.1.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 5 хувиар;
21.2.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар;
21.3.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно;
21.4.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно.