7 дугаар зүйл. Энэ хуульд заасан ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэлийг чөлөөлөх, бүртгэх, ногдуулалт хийх, тайлагнах, хяналт тавих, хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан аж ахуйн нэгж, байгууллагыг тодорхойлох, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын сан хооронд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР