16 дугаар зүйл. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

16.1.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон эрхийн хүрээнд оюуны өмчийн байгууллага болон эрх бүхий байгууллагад төлөөлүүлэгчийг төлөөлөх эрхтэй байна.

16.2.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд байна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.3.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийг оюуны өмчийн байгууллага олгоно.

16.4.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээд боловсролтой, оюуны өмчийн салбарт гурваас доошгүй жил ажилласан, ял шийтгэлгүй, 25 нас хүрсэн, Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байна.

16.5.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэгдэж, оюуны өмчийн ашгийн төлөө хуулийн этгээд байгуулж болно.

16.6.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйл ажиллагаандаа оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмыг баримтална.

16.7.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэвшүүлж байгаа шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвартай холбоотой нийтэд нээлттэй болоогүй мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

16.8.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэргэжлийн холбооны гишүүн байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.