17 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллага

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллага

17.1.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчдийн санаачилгаар үүсгэн байгуулна.

17.2.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогчийн эрхийн бүтээл, түүнд хамаарах эрхийн объектын төрлөөр дагнан байгуулна.

17.3.Хамтын удирдлагын байгууллага зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа оюуны өмчийн байгууллагаас зөвшөөрөл авч, хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллана. Гэрээний загварыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17.4.Хамтын удирдлагын байгууллага үйл ажиллагаандаа сайн засаглалыг нэвтрүүлэх, үр дүн тооцогдохуйц, ил тод байх зарчмыг баримтална.

17.5.Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нийтэд ил тод, нээлттэй байна.

17.6.Хамтын удирдлагын байгууллагад тавигдах шаардлага, чиг үүрэг, түүнд тавих хяналт болон холбогдох бусад харилцааг Зохиогчийн эрхийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.