18 дугаар зүйл. Оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх

18.1.Оюуны өмчийн зуучлалыг оюуны өмчийн байгууллагад бүртгэгдсэн хуулийн этгээд эрхэлнэ.

18.2.Оюуны өмчийн зуучлагчид тавигдах шаардлага, оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэх журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

18.3.Энэ хуулийн 18.1-д заасан хуулийн этгээдтэй оюуны өмчийн байгууллага гэрээ байгуулна. Гэрээний загварыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ, ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.