21 дугаар зүйл. Оюуны өмчийн үнэлгээ хийх эрх

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Оюуны өмчийн үнэлгээ хийх эрх

21.1.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хөрөнгийн үнэлгээчин нь оюуны өмчийн үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсны үндсэн дээр оюуны өмчийн үнэлгээг хийнэ.

21.2.Оюуны өмчийн байгууллага болон хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулж, энэ хуулийн 21.1-д заасан сургалтыг зохион байгуулна.

21.3.Оюуны өмчийн үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн хөрөнгийн үнэлгээчинд оюуны өмчийн байгууллага гэрчилгээ олгож, оюуны өмчийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийн жагсаалтад бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.