22 дугаар зүйл. Оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэг

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэг

22.1.Төрөөс оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан дараах дэмжлэг үзүүлж болно:

22.1.1.татварын хөнгөлөлт, чөлөөлөлт;

22.1.2.хуульд заасан нөхцөл, журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр оюуны өмчийн эрхэд хамаарах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа хийх;

22.1.3.оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах сан байгуулах;

22.1.4.оюуны өмчийн эрхээ бүртгүүлэх, хамгаалах болон олон улсын эрхийн хамгаалалтын хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх.

БУСАД

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.