23 дугаар зүйл. Оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сан
23.1.Монгол Улс оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сантай байна.
23.2.Оюуны өмчийн нэгдсэн мэдээллийг цахим хэлбэрээр бүрдүүлэх, хөгжүүлэх боломжтой байна.
23.3.Оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сан үрэгдэх, устгагдах, эргэж засварлагдахаас бүрэн хамгаалагдсан, цахим технологид суурилсан байна.
23.4.Оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сан энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан бүтээлийн бүртгэлийн эх баримт бичгийн архив, түүний цахим мэдээллийн сангаас бүрдэнэ.
23.5.Оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг албан үүргийн дагуу ашиглаж байгаа этгээд тухайн мэдээлэлтэй холбоотой нууцыг хадгалах үүрэгтэй.
23.6.Оюуны өмчийн байгууллага оюуны өмчийн цахим мэдээллийн нэгдсэн санг нөөцлөн технологийн дагуу хадгална.