24 дугаар зүйл. Оюуны өмчийн байгууллагын үйлчилгээний хөлс

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2021-05-06

24.1.Хууль тогтоомжид заасан журмын дагуу оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх, лавлагаа авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлнө.

24.2.Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх дараах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно:

24.2.1.Зохиогчийн эрхийн тухай хуульд заасан үйлчилгээ; /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.2.2.Патентийн тухай хуульд заасан үйлчилгээ;

24.2.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээ;

24.2.4.Маргаан шийдвэрлэх зөвлөлийн үйлчилгээ;

24.2.5.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн үйлчилгээ;

24.2.6.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулж, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээ;

24.2.7.оюуны өмчийн үнэлгээчин болон зуучлагчийн бүртгэлийн үйлчилгээ;

24.2.8.оюуны өмчийн мэдээллийн төвийн үйлчилгээ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.