25 дугаар зүйл. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан хянан шийдвэрлэх

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан хянан шийдвэрлэх

25.1.Аж үйлдвэрийн өмчийн эрхийн асуудлаар дараах гомдлыг Маргаан шийдвэрлэх зөвлөл хянан шийдвэрлэнэ:

25.1.1.Патентийн тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой мэдүүлэг гаргагчийн гомдол;

25.1.2.хуульд заасан үндэслэлээр патентын мэдүүлэгт гаргасан гуравдагч этгээдийн эсэргүүцэл;

25.1.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой мэдүүлэг гаргагчийн гомдол;

25.1.4.хуульд заасан үндэслэлээр нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт гаргасан гуравдагч этгээдийн эсэргүүцэл;

25.1.5.бүртгэгдсэн аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн эрхийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт;

25.1.6.тухайн барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг мөн болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлт;

25.1.7.хуульд заасан бусад.

25.2.Маргаан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

25.3.Маргаан шийдвэрлэх зөвлөлийг нийт гишүүдийн дийлэнх олонхын ирцтэйгээр хуралдуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

25.4.Маргаан шийдвэрлэх зөвлөл энэ хуулийн 25.1-д заасан гомдол нь үндэслэлтэй эсэхийг хянаж, маргаан гарах үндэслэл болсон шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

25.5.Маргаан шийдвэрлэх зөвлөл маргаан үүссэн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, оюуны өмчийн хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргах эрхтэй.

25.6.Маргаан шийдвэрлэх зөвлөл гомдлын дагуу маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гомдол гаргагчийн зөвшөөрлөөр шийдвэр гаргах хугацааг 30 хоногоор сунгаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.