4 дугаар зүйл. Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын зарчим
4.1.Оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1.хууль дээдлэх;
4.1.2.нийтийн ашиг сонирхол, зан суртахуунд нийцсэн байх;
4.1.3.оюуны өмчийн эрх эзэмшигч болон нийтийн ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах;
4.1.4.оюуны өмчийн мэдээлэл нийтэд нээлттэй байх;
4.1.5.оюуны өмчийн харилцаа нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурласан байх;
4.1.6.аж үйлдвэрийн өмчийн эрхийг эхэлж мэдүүлэх;
4.1.7.нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх.