9 дугаар зүйл. Оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний чиг үүрэг

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний чиг үүрэг

9.1.Энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалттай холбоотой асуудлаар оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.оюуны өмчийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, батлуулах;

9.1.2.аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

9.1.3.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

9.1.4.хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах журмыг батлах;

9.1.5.оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмыг батлах;

9.1.6.лицензийн гэрээ, оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг бүртгэх журмыг батлах;

9.1.7.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.