12 дугаар зүйл. Төлөвлөгөөт бус аудит

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Төлөвлөгөөт бус аудит

12.1.Төрийн аудитын байгууллага төлөвлөгөөт бус аудитыг Улсын Их Хурлын шийдвэр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хянан шалгах түр хорооны шийдвэр болон хуульд заасан бусад үндэслэлээр хийнэ.

Тайлбар:-Энэ хэсгийн "хуульд заасан бусад үндэслэл" гэснийг Нийтийн сонсголын тухай хуулийн 9.2-т "Төсвийн хяналтын сонсгол явуулах бол төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна" гэх зэргээр хуульд тусгайлан заасан асуудлаар төрийн аудитын байгууллагаар аудит хийлгэхээр заасан тохиолдлыг ойлгоно.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасны дагуу холбогдох этгээд төрийн аудитын байгууллагаар аудит хийлгэх тохиолдолд энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт урьдчилан мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр уг аудитын хамрах хүрээ, хугацааг тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.