23 дугаар зүйл. Албан шаардлага, төлбөрийн актын биелэлтийг хангах

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Албан шаардлага, төлбөрийн актын биелэлтийг хангах

23.1.Төрийн аудитын байгууллага хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 82, 83 дугаар зүйлд заасан журмаар гүйцэтгэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭЛДЭХҮҮН 24 дүгээр зүйл.Төрийн аудитын байгууллагын тогтолцоо

24.1.Төрийн аудитын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газар, түүний харьяа аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газраас бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 24.2-т заасны дагуу батлагдсан орон тооны дээд хязгаарт багтаан аудитын онцлогийг харгалзан төрөлжсөн аудитын газар байгуулж болно.

24.2.Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо батлах бөгөөд уг орон тоо нь төрийн аудитын байгууллага чиг үүргээ тогтоосон цаг хугацаанд бүрэн хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц байна.

24.3.Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 24.2-т заасны дагуу батлагдсан орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын зохион байгуулалт, бүтэц, түүний чиг үүрэг, орон тоог батална.

24.4.Үндэсний аудитын газрын дэргэд төрийн аудитын байгууллагын албан хаагчийг мэргэшүүлэх, аудиттай холбогдсон судалгаа, шинжилгээ хийх, аудитын чадавхыг бэхжүүлэх чиг үүрэг бүхий сургалт, мэдээлэл технологийн төвтэй байж болно.

24.5.Төрийн аудитын байгууллага бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний тодорхойлолт, загвар, хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

24.6.Төрийн аудитын байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.