27 дугаар зүйл. Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн тангараг

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн тангараг

27.1.Төрийн аудитын байгууллагын албан хаагч "Төрийн аудитын байгууллагын ажилтан би хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан, гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулж, төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." хэмээн тангараг өргөнө.

27.2.Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн тангараг өргөх ёслолыг Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу зохион байгуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.