32 дугаар зүйл. Төрийн аудитын байгууллагад хийх аудит
32.1.Улсын Их Хурлын даргаас томилсон хараат бус мэргэжлийн аудитор төрийн аудитын байгууллагын жилийн санхүүгийн тайланд аудит хийж, дүнг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
32.2.Томилогдсон аудитор Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан дүрэм, журмын дагуу аудит хийх бөгөөд төрийн аудитын байгууллага холбогдох баримт, мэдээллийг саадгүй гаргаж өгнө.
32.3.Томилогдсон аудитор төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГААС БУСАД БАЙГУУЛЛАГА, ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ, ИЛ ТОД БАЙДАЛ