34 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхий аудитор Засгийн газартай харилцах
34.1.Төрийн аудитын байгууллага Засгийн газраас хараат бус байх бөгөөд Засгийн газраас төрийн аудитын байгууллагад аливаа хэлбэрээр чиглэл, үүрэг, даалгавар өгөхийг хориглоно.
34.2.Засгийн газар төрийн аудитын байгууллагаас Засгийн газрын харьяа захиргааны байгууллагад өгсөн зөвлөмж, албан шаардлага, төлбөрийн актын биелэлтийг хэрэгжүүлэхэд төрийн аудитын байгууллагатай хамтран ажиллана.