37 дугаар зүйл. Төрийн аудитын нээлттэй, ил тод байдлыг хангах
37.1.Төрийн аудитын байгууллагын жилийн үйл ажиллагааны тайланг өөрийн цахим хуудсанд олон нийтэд нээлттэй, ил тод байршуулна.
37.2.Төрийн аудитын байгууллага төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл агуулснаас бусад аудитын тайлан, зөвлөмжийн хэрэгжилтийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан журмын дагуу улирал бүр гаргаж, өөрийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
37.3.Төрийн аудитын байгууллага хүсэлт гаргасан этгээдэд төрийн болон байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл агуулснаас бусад аудитын тайланг хуульд заасан журмын дагуу өгч болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
37.4.Аудитад иргэн, олон нийтийн мэдээллийг ашиглаж болно.
37.5.Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх болон хуулиар хориглосноос бусад тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудитор, түүний зөвшөөрснөөр төрийн аудитын байгууллагын албан хаагч аудитын тайлангийн талаар олон нийт, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгч болно.
37.6.Энэ хуулийн 11.3.4-т заасан саналыг аудитын сэдвийг батлахад тусгасан эсэх талаарх үндэслэл, тайлбарыг Төрийн аудитын байгууллагын цахим хуудсаар иргэд, олон нийтэд ил тод мэдээлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
ТАВДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН АУДИТЫН БАТАЛГАА