39 дугаар зүйл. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх
39.1.Энэ хуулийн 11.2-т заасан аудитыг гүйцэтгэхэд төрийн аудитын байгууллагын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт үзүүлсэн, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
39.2.Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.