15 дугаар зүйл. Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн цаглавар

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн цаглавар

15.1.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд суурилсан Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн аймаг, нийслэл, хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан захиргааны байгууллагатай хамтран өмнөх төлөвлөгөөний баримт бичиг дуусгавар болохоос гурван сарын өмнө боловсруулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймаг, нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, хотыг хөгжлүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг өмнөх баримт бичиг дуусгавар болохоос өмнө батална. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.