14 дугаар зүйл. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн цаглавар

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн цаглавар

14.1.Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хугацаа дуусгавар болохоос дөрвөн сарын өмнө хэрэгжилтийн үнэлгээг Улсын Их Хуралд танилцуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.2.Улсын Их Хурал тус үнэлгээнд үндэслэн Засгийн газарт дараагийн таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулахтай холбогдсон чиглэл өгч болно.

14.3.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Үндэсний хөгжлийн хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, бусад төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийг оролцуулан Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулна. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.4.Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос хоёр сарын өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.5.Улсын Их Хурал Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болох хугацаанаас нэг сарын өмнө батална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.