13 дугаар зүйл. Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн цаглавар
13.1.Засгийн газар Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайланг 5 жил тутам, гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичгийг дуусгавар болохоос нэг жилийн өмнө Улсын Их Хуралд танилцуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.2.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн тооцоолол, эх үүсвэрийг тооцно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.3.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлан хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./