12 дугаар зүйл. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн цаглавар

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн цаглавар

12.1.Засгийн газар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцыг таван жил тутам, гүйцэтгэлийн тайланг дуусгавар болох хугацаанаас хоёр жилийн өмнө Улсын Их Хуралд танилцуулна.

12.2.Улсын Их Хурал хэрэгжилтийн явцын үнэлгээнд үндэслэн Засгийн газарт Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэл өгч болно.

12.3.Засгийн газар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг нэг жилийн хугацаанд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

12.4.Улсын Их Хурал өмнөх бодлогын баримт бичиг дуусгавар болохоос зургаан сарын өмнө урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.