11 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад тавих шаардлага
11.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.
11.2.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд зорилго, зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хэрэгжүүлэх арга зам, үе шат, хүрэх үр дүн, бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгэм, байгаль орчинд бий болох үр нөлөө, эрсдэл, санхүүгийн эх үүсвэр, хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө, хариуцах байгууллагыг тусгана.
11.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа олон талын оролцоог хангасан байх ба эцэслэгдсэн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ.