17 дугаар зүйл. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн цаглавар

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн цаглавар

17.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хууль тогтоомжид заасан хугацаанд танилцуулна.

17.2.Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч, Засаг даргыг томилогдсоны дараах хоёр сарын дотор багтаан боловсруулна. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.3.Сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгжийн саналыг авч, Засаг даргыг томилогдсоны дараах нэг сарын дотор багтаан боловсруулна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

17.4.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Засаг даргыг томилогдсоны дараах 90 хоногт багтаан батална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.5.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тухайн шатны Засаг дарга батлан хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.