20.1.Дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт төсөв, санхүүгийн тооцоолол, эх үүсвэрийг нарийвчлан тусгасан байна.
20.2.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг хэрэгжүүлэх санхүүжилт нь дараах эх үүсвэртэй байна:
20.2.1.улсын болон орон нутгийн төсөв;
20.2.2.гадаадын зээл, тусламж;
20.2.3.гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
20.2.4.Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас;
20.2.5.төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.2.6.бусад эх үүсвэр.
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ