19 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах

19.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно:

19.1.1.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын дүгнэлт, зөвлөмжөөр түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай нь нотлогдсон байх;

19.1.2.гадаад, дотоод орчны нөлөөлөл, хүчин зүйлээс шалтгаалан улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байх;

19.1.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон байх.

19.2.Дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлнэ.

19.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн үр дүн нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

19.4.Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.